Thursday, February 18, 2010

Ухамсар уураг тархины бүтээгдэхүүн болох нь:

Ухамсар уураг тархины бүтээгдэхүүн болох нь. Оросын эрдэмтэн И.М.Сеченов, И.П.Павлов нарынхаар ухамсар нь дээд мэдрэлийн үйл ажиллагаа, уураг тархитай холбоотой гэдгийн баталгаа гэвэл:
1. Ухамсар сэтгэцийн үзэгдэл зөвхөн төв мэдрэлийн тогтолцоотой /тархитай/ амьтанд байдаг. Доод хөгжилтэй, мэдрэлийн тогтолцоо нь эгэл амьтаны сэтгэцийн үзэгдэл нь бүр эгэл байдаг бөгөөд төв мэдрэлийн тогтолцоогүй амьтанд сэтгэцийн үзэгдэл байхгүй. Ухамсар нь хүний тархи үүсэж хөгжиж иржээ. Хүн сүрэг, хүй нэгдлийн үеийн хүний тархи хөгжлөөр муу байсан бол орчин үеийн хүний тархины хөгжлийн дагуу ухамсар, оюун ухаан нь хурц нарийн болжээ. Хүүхдийн тархины хөгжлийн дагуу ухамсар, оюун ухаан нь төлөвшин хөгждөг. Хүн өтөлж тархи муудахын хамтад оюун ухаан нь муудаж зөнөдөг байна.
2. Хүний уураг тархи, тухайлбал их тархи гэмтэх буюу өвчлөхөд хүний оюун ухаан гэмтэж /согогтой/ болж бүрэн засрахад харин хэвийн байдалдаа ордог байна. Хүний бие махбод, уураг цуцаж судлахад оюун ухаан нь муудаж балрах буюу бие тархи сэргэхэд оюун ухаан сэргэж хэвийн байдалдаа орно.
3. Янз бүрийн мансууруулах согтоох хордуулах бодис хэрэглэхэд хүний ухамсарт өөрчлөлт орж янз бүрийн хий юм харж зүүдэлдэг байна. Ийм ч учраас согтуу хүний ухаан сохор болдог гэж ярьдаг. Энэ бүхнээс үзэхэд ухамсар нь уураг тархитай холбоотой болох нь тодорхой харагдаж байна.

Тэгвэл уураг тархинд яаж бий болж байна вэ?
Ухамсар уураг тархины үйл ажиллагааны үр дүн болох нь
Гадны юм, үзэгдэл мэдрэлийн эрхтэнүүд нөлөөлөхөд уураг тархинд физиологийн, биофизикийн, биохимийн процесс үүснэ. Энэ процессын үр дүнд уул нөлөөлж байгаа юм, үзэгдлийн оюун санааны үр дүн тархинд бий болно. Тархинд үүсэж байгаа энэ дүрийг ухамсар гэнэ. Тархинд явж байгаа тэр физиологийн, биофизикийн, биохимийн процесс байхгүй бол ухамсар, оюун санааны үзэгдэл бий болохгүй. Тэдгээр процесс зогссон үед ухамсрын үзэгдэл бас алга болно.

Ингэхлээр ухамсар бол тархины үйл ажиллагааны үр дүн, гадны юм, үзэгдлийг оюун санааны дүрийн байдлаар тусган авах тархины чадварын үр дүн мөн. Тархи бол нарийн бүтэцтэй матери юм. Ингэхлээр ухамсар бол нарийн бүтэцтэй матери болох уураг тархины нэг шинж мөн. Ухамсар бол тархины үр дүнгийнхээ хувьд тархи ажиллаж байсан үед бий болж байна. Харин тархины үйл ажиллагаа зогссон үед алга болно. Оюун ухаан, ухамсар тархигүйгээр биеэ дааж байж байхгүй, үүрийг нь үүсгэж байгаа тархинаас салшгүй зүйл юм.

Ухамсар бол тархины бүтээгдэхүүн, түүний шинж гэж байгаа нь ухамсарыг тархинаас салшгүй болохыг харуулахын хамтад бас ялгаатай болохыг харуулж байгаа юм. Тархинд үүсэж байгаа юмны оюун санааны дүрийг уул юмтай нь бас тархины процесстай адилтгаж болохгүй. Тэр дүр /ухамсар/ бол тархины үйл ажиллагааны үр дүнд үүсэж байгаа, уул нөлөөлж байгаа юмны оюун санааны хийсвэр дүр юм. Махбодилог юм ч биш физиологийн юм ч биш гэхдээ обьектив юмны бодитой байж байдаг субьектив дүр юм.
Субьектив гэдэг нь нэгд хүнтэй холбоотой, хүний тархигүйгээр ухаан үүсэхгүй, байхгүй. Ямар нэгэн эзэнгүйгээр ухаан санаа байхгүй. Тодорхой хүний ухаан санаа байна. Хоёрт, тархинд үүсэж байгаа дүр бол хийсвэр дүр гэсэн санаа юм.
Ийнхүү ухамсар бол тархины үйл ажиллагааны үр дүн гэдгээр ухамсарын нэг мөн чанар харагдаж байна.

No comments: