Хүүхдийн сэтгэл зүй нь бусад бүх сэтгэл зүйгээс
шинжилгээний онцгой нэгжээр ялгагдана. Энэ нь нас буюу хөгжлийн үе шатууд юм. Ингэхэд насны тоо ба сэтгэл зүйн нас хоёр нь давхцах албагүй. Дийлэнх тохиолдолд амьтны оюун ухааны хөгжил өндөр байх тусам төрөхдөө бие даах чадвараар дорой байж, хүүхэд нас нь удаан үргэлжилдэг.
Хүүхдийн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь удамшиж ирсэн өгөгдлүүд үү, эсвэл орчин уу гэсэн маргаан нь конвергенцийн онолыг бий болгосон. Конвергенц гэдэг латинаар ойртуулах гэсэн үгнээс гаралтай болохоор хүүхдийн хөгжилд удамшил, орчин хоёр адилхан нөлөөлдөг гэсэн онол юм.
Хүүхдийн сэтгэц нь тухайн үе
шатанд ч тэр, дараагийн шатанд шилжихдээ ч тэр нэг цул байдаг тул хүүхдийн сэтгэл зүйг аль нэг үе шатанд нь тусгаарлан, хэсэгчлэн судлах нь зүйд нийцэхгүй.
Ер нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн хэцүү үе нь энэ хямралын үе юм. Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт гүйцэхээс гадна сэтгэл зүйн хувьд насанд хүрдэг. Улмаар энэ насны хүүхэд сэтгэл санаа болон биеийн хувьд өөрийгөө эцэг, эхээсээ тусгаарлаж, холдон өөрийн гэсэн үнэт зүйлс, үзэл бодол, танилын хүрээтэй болохыг эрмэлзэж эхэлнэ. Тун саяхныг хүртэл шимтэн сонсдог байсан эцэг, эхийнх нь үг, бодол үнэ цэнээ алдаж, үе тэнгийнхний нь бодол санаа илүү ач холбогдолтой болж ирнэ.
Гэтэл зарим нь 16 хүрчихсэн атлаа хүүхдийн тоглоом сонирхсон хэвээр байж, үе тэнгийнхнээсээ дөлөх, багын адил юм болгон дээр том эцэг, эхийнхээ дэмжлэг туслалцааг авах гэх зэргээр өөртөө итгэлгүй байдал байнга гаргадаг эцэг, эхийн санааг багагүй зовоодог.
Үүнээс гадна дан ганц эцэг, эхчүүдэд төдийгүй хүүхдүүдэд ч хэцүү байдаг гэдгийг мартаж болохгүй. Хүүхэд ба эцэг, эхчүүд хоорондын харьцаа нь ойлголт, ухаалаг хяналт, халамж дээр тогтож байх ёстой. Иймд хүүхдээ тоохоо болих, эсвэл хэт хатуу хяналтанд байлгах нь буруу юм. Хамгийн байж боломгүй зүйл нь сэтгэлийн хэлхээс тасарч, хүүхдийг зөнд нь орхих юм.


.jpg)
1 comment:
эцэг эхчүүд бүгд унших хэрэгтэй л юм бна ,эцэг эхчүүд нь хогын гарууд бвал үр хүүхэд нь бас хогын гарууд бх магадлал их тийм болхоор үр хүүхдийхээ төлөө гээд эргүүтээд хаа хамаагүй барьж хүлж эсвэл тоохгүй хаядаг мангаруудад энэ бичлэгийг цээжлүүлж ойлготол нь уншуулвал таарна
Post a Comment