Saturday, February 20, 2010

Сэтгэл гэж юу вэ?

Сэтгэл гэдэг бол өөрчилж болдог, оролт, гаралтын сувагтай багтаамж бүхий зүйл юм. Тэгвэл сэтгэл гэж юу вэ? гэдгийг тодорхойлохоос нааш түүний тухай ярих аргагүй. Хэрвээ арван сэтгэл судлаач тус бүрт энэ асуултыг тавьбал арван өөр хариу хэлнэ. Дотны нөхөр болсон толь бичгээс энэ үгийг харвал сэтгэл судлаач биш ч гэсэн “Сэтгэл бол бодох, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх, юмсыг танин мэддэг” гэж тайлбарлажээ. Тэгвэл “Бодох, сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэх гэж юу вэ?” гэж өнөөх сэтгэл судлаач нөхдөөс асуувал тэд уураг тархины үйл ажиллагааг ярьж эхэлнэ. Ихэнх хүмүүс сэтгэл хийгээд уураг тархины үйл ажиллагаа буюу мэдрэлийн тогтолцоо хоёрыг ялгаж чаддаггүй.



Бурханы сургаалд, бие, сэтгэл хоёр хоорондоо харилцан холбоотой хэдий ч өөр зүйлүүд гэж үздэг. Сэтгэлийн бүрдэл нь атом, молекултай ямар ч холбоогүй, өөрөө танин мэдэхүйн энерги юм. Бодол, сэтгэлийн хөдөлгөөн, танин мэдэх зэрэг нь сэтгэл юм. Танин мэдэхүйн зургаан суваг бий: эрхтэнээр мэдэх тав ба зургаа дахь нь сэтгэлийн тийн мэдэл юм. Сэтгэлийн тийн мэдэлд бодох чадвар, зөн билгээр мэдэх зэрэг багтана. Сэтгэлийн тийн мэдэл нь биеийн амгалангийн тухай бодож байдаг бөгөөд биеийн дээд амгаланг олох хийгээд хамгийн бага зовлонтой байхад чиглэгдсэн зан байдлыг санаачлан бий болгодог.
Бурхан багш, сэтгэл бол тодорхой бөгөөд танин мэдэхүйн чадвартай хэмээн үндсэн хоёр шинж чанартай тодорхойлжээ. Тодорхой нь сэтгэлийн мөн чанар юм: сэтгэл нь биегүй ба аливаа зүйлийг толь адил түүнд тусаж байгаа зүйлийн шинжийг агуулдаг. Танин мэдэхүй нь ухамсар, мэдлэгийн ойролцоо утгатай үг бөгөөд сэтгэлийн үйлдэлийн чанар юм. Сэтгэл нь тухайн нэг зүйлийн тухай мэддэг, мөн тухайн зүйлийг сэтгэл өөрөө хэрхэн хүлээн авч мэдэрч байгаагаа мэдэрч байдаг. Толь юмсыг тусгаж авч байгаа хирнээ юу тусаж байгааг мэддэггүй. Комьпьютер олон зүйлийг тооцоолох боловч юу тооцоолж байгаагаа мэддэггүй. Комьпьютер хэзээ нэг цагт бодож чаддаг болох уу? гэсэн асуултанд Дээрхийн гэгээнтэн Далай лам багш: “Хэрвээ ухамсар байрлах зохимжтой суурь болгож чадсан тохиолдолд магадгүй” гэж айлдсан байдаг.
Дээрхийн гэгээнтэн багшийн энэ айлдварын утга бол комьпьютер ухамсарыг бүтээж чадахгүй, урьд нь оршсон сэтгэлийг компьютерт байрлуулж чадсан тэр цагт бодож чадна гэсэн үг юм. Үүнтэй адил бидний биеэс сэтгэл үүсэн бий болохгүй, учир нь мэдэхүйн чадвар нь биет чанаргүй юм. Одоогийн мэдэхүйн чадвар гагцхүү өнгөрсөн мөчийн мэдэхүйн чадвараас бий болно, тиймээс бидний биеэс өмнө оршиж байсан мэдэхүйн үргэлжлэл байх албатай бөгөөд ухамсарт зохицсон суурь бүрэлдсэн үе буюу эхийн хэвлийд өндгөн эс боловсрох үед сэтгэл бие дотор байрлана.
Эрдэмтэд: “Сэтгэл нь эволюцийн бүтээгдэхүүн” гэж үздэг.
Буддистууд: “Үгүй, эволюци бол сэтгэлийн бүтээгдэхүүн” гэнэ.
Манай дэлхий хувьсагнасан хийн бөөгнөрөлөөс үүсэхээс өмнө хүн төрөлхтөний өмнөх төрөл маш нарийн биетэй, сэтгэлийн амгалантай, ер бусын сайхан амьдардаг байжээ. Амгалантай байх буяны үйлийн үр барагдан доройтох үед урьдын төрлийн сэтгэлийн амгалангийн дадлаар биеийн бүдүүн амгаланг хүсэх болсон байна. Хөрст шороон дээр амьдрах бидний хамтын үйлийн үр хийгээд атом, молекулын хими, физикийн үйл ажиллагааны хамтаар эгэл биетүүд үүсэн бий болсоны зарим нь сэтгэлтэй байхад зохилдсон суурь байжээ. Дээд тэнгэрийн оронд хальсны дараа, бидний сэтгэл одоогийн бүдүүн биед төрөл дамжин ирсэн бөгөөд хүслийн нөлөөгөөр биеийн жаргал эдлэхэд улам дэвшсээр буй нарийн зэмсэг болжээ. Адгуусан амьтан ба ургамал хоёрын ялгаа нь, амьтны бие харах, сонсох, үнэртэх, амтлах, хүрэлцэхийн жаргалыг мэдрэхэд зориулагдсан, ялангуяа хүний хувьд бодох чадвартай байдаг байхад харин ургамлын бие нь ургах, үржих, үхэхдээ сэтгэл юмуу сэрэхүйн оролцоогүй явагддаг.
Хэдийгээр ургамалд сэтгэл оршихгүй боловч түүнийг хэрэглэж байгаа хүн, амьтан, бирд, тэнгэрийн төрөлхөтний хамтын үйлийн үрээс хамааралтай байдаг. Халуун хийн бөөгнөрөлөөс манай дэлхий үүссэн нь хамтын үйлийн үртэй холбоотой, анхны эгэл биетүүд үүссэн нь хамтын үйлийн үртэй мэдээж холбоотой. Тиймээс сэтгэл нь дэлхий ертөнцийг бүхэлд нь хөдөлгөгч зүйл болдог. Бурханы сургаал, эволюци хөгжлийг үгүйсгэдэггүй, гэхдээ нэгэн сонирхолтой зүйл нэмдэг, тэр нь эволюцийн хөдөлгөгч хүч нь биеийн жаргалыг хүсэмжлэх аминч үзэл гэж үздэг.
Тэгээд юу нь буруу гэж? Хэрвээ бидний бие жаргалтай байхад зориулагдсан юм бол яагаад амьдрал ийм зовлонтой байдаг вэ? Бид яагаад жаргалыг ололгүй, зовлонтой учирч байдаг вэ, олсон жаргалдаа сэтгэл ханахгүй, хүссэн хүмүүс, эд зүйлээс яагаад байнга хагацахад гашуун уйтгартай байдаг вэ? Үүний учир нь энэ бүхнийг зохион бүтээгч сэтгэлд мунхаглалын алдаа байгаа учраас тэр.
Бодит байдалд юмс хэрхэн оршдогийг эс мэдсэнээс үүдэн ертөнц болон өөрсдийнхөө тухай алдаатай урьдчилсан таамаглал үүсгэдэг. Эдгээр буруу бодол санаа нь сэтгэлийн угийн тодорхой чанарыг бүрхдэг учраас нөлөөтэй толь шиг сэтгэлд туссан бүхнийг буруу гуйвуулдаг. Хамгийн их буруугаар үзэгддэг зүйл бол “би” өөрөө бүтэж гарсан, бусдаас ангид тусгаар мэт санагддаг. Энэхүү буруу үзэгдлийг бидний сэтгэл үнэн хэмээн барьж, тэр мөчөөс эхлэн бидний амьдрал гамшиг болдог, учир нь, оршихгүй байгаа өөрөө бүтсэн “би”-г оршиж байгаа хэмээн аргаа барагдтал батлахыг хичээж, энэхүү ханадаггүй хуурамч хий үзэгдлийг жаргалтай байлгах гэж, зовлонгоос хамгаалах гэж мэрийдэг.
“Би” оршдог боловч зөвхөн нийтийн тохиролцооны төдийд. Бие, сэтгэлд хамааруулж “би” гэж нэр өгч байгаа бодол юмуу “би” хэмээн бодож байгаа байдлаас оршиж байгаа нь тодорхойлогдоно. Тийнхүү нэрлэх үйл явцаас өөрөөр “би”-г зааж болохгүй.
Ертөнцийн хувьд, бидний амьдралд сэтгэлийн гүйцэтгэж байгаа субьектив үүргийг мэддэггүй, тиймээс бид өөрсдийгөө бие даасан “гадаад ертөнцийн” идэвхгүй туулан амьдрагчид хэмээн мунхагаар итгэдэг. Бид өөрсдийнхөө талаар алдаатай боддог учраас ертөнцийг ч мунхагийн эрхээр өөрийн гэсэн мөн чанартай гэж үздэг, гэтэл ертөнц нь үнэндээ нэрийн төдийгөөр оршиж байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс, юмс, үйл явдлууд нь бидний сэтгэлийн чанартай болохоос бус өөрийн мөн чанараар оршдоггүй.
Жишээ нь, нэг хүнд дурлалаа гэж бодоход тэр хүн нь энэ дэлхийн хамгийн сайхан хүн байдаг. Харин салж сарних цагт уурласан сэтгэлд тэр хүн дэлхийн хамгийн муухай хүн болж харагддаг. Гэтэл түүнтэй амьдрах гэж байгаа өөр нэг хүнд хамгийн сайхнаар харагдана. Тэгэхээр сайхан, муухай харагдах нь тухайн харагдаж байгаа хүнтэй холбоогүй, харин харж байгаа хүний сэтгэлийн чанартай байна. Тиймээс, хэдийгээр гадаад нөхцөл байдлууд байдаг боловч тэдгээрийн үзэгдэх байдал нь харж байгаа хүнээс хамаарах ба жаргал, уйтгарын гол шалтгаан нь сэтгэл болохоос бус гадаад ертөнц биш. Зовлон гарахын шалтгаан нь гадаад ертөнцийг муу муухайгаас арилгаад сайн сайхнаар дүүргэнэ гэсэн хэзээ ч үл биелэх бодлоос үүдэлтэй. Амгалан жаргалангийн орны цэцэрлэг гадаад ертөнцөд биш сэтгэлд оршдог ба энэ оронд орох түлхүүр нь билиг ухаан, энэрэн нигүүлсэхүй сэтгэл юм.
Тэр түлхүүрийг олоогүй цагт хий хоосон зүйлийг хөөж, сүүдрээсээ бусган зугтаж байх болно. Энэ дэлхий орших хугацаанд цөөн хэд нь тэр цэцэрлэгт орох ба үлдсэн нь “амьдралын хүрд”-нээ жаргал зовлонг ээлжлэн эдэлсээр оршино. Дэлхийн оршин тогтнолын эцэст, түлхүүр олоогүй нь сэтгэлийн амгалангийн ер бусын оронд дахин төрөх бөгөөд тэнд байх буян эцэстээ барагдахад биеийн жаргалыг хүсэх хөрст шинэ ертөнцөд дахин төрнө. Тэргүүлшгүй цагаас аваад энэ мэтээр амьдралын хүрд эргэсээр иржээ.

Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв

Монголын нийгмийн сэтгэлзүй өнөөдөр юуг мөрөөдөж байна? Р.Энхбат

Манай ахмадууд бидний нийгмийн сэтгэлзүйг ерөнхийд нь тодорхойлж байна гэвэл нэг их
буруудахгүй биз. Ийн үзэх үндэслэл нь тэд нийгмийн амьдралд идэвхитэй оролцдоггүй
хэрнээ төр, засгийн сонгуульд хамгийн идэвхитэй байр суурь эзэлсээр байгаатай холбоотой.
Нийт саналын тэн хагаст тэд шууд болон шууд бус нөлөөтэй байгаа юм. Тэгвэл өнөөгийн
ахмад үеийнхэн гэж хэн бэ?
Бүхий л амьдралынхаа туршид социализмд итгэж, түүнийг байгуулна гэж төрд зүтгэсэн гэх
маш ерөнхий ойлголтын дор амьдарцгаасан, өнөөдрийн байр сууринаас бол тэд бол хувь
заяагаараа нийгмийн золиос болцгоосон хэсэг юм. Өнгөрсөн нийгэмд амьдарсны “шан” нь тэд
бусдаас үл хамааралтайгаар өөрийгөө аваад явчих амьдралын ухаанаа алдсан явдал.
Социализм монголчуудад хөгжил дэвшлийг авч ирсэн нь үнэн ч хувь хүнийг хөгжүүлдэггүй,
түүний эрх чөлөөг байнга хязгаарладаг болохоор нийгмийн жам ёсны хөгжил цэцэглэлтийг
боомилдог. Харин нийгмийн хөгжлийн жамаар явсан Япон, Швед зэрэг капитализм өндөр
хөгжсөн орнууд бидний нөгөө мөрөөддөг байсан “коммунист нийгэм”-ийг /коммунизмийг
хүмүүсийн итгэл мөрөөдөлд байсан хамгийн сайн сайхан хүмүүнлэг нийгэм гэдэг утгаар/
байгуулчихсан байна. Капиталист нийгэмд хүн бүр “хар толгойгоо хариуцах” ёстой гэсэн
зарчимтай, харин үүний үр дүнд хүмүүсийн хооронд энгийн найрсаг харилцаа тогтдог
болохыг манай ахмадууд даанч ойлгохгүй.
Эдүгээ нийгэмд эмх замбараагүй байдал, хоосрол ядуурал нүүрлэх тусам ардчилал, эрх
чөлөөг дур зоргоороо авирлах, анархизм, ёс зүйгүй байдал зэргээр нийгмийн сэтгэлзүйд
ойлгох болж, олон түмэн ардчилсан нийгмээс ухарч социализмтай адилхан дараачийн
нийгмийг битүүхэндээ хүсэмжлэх боллоо. Ардчилал, эрх чөлөө бол бидэнд олдсон хамгийн
үнэ цэнэтэй зүйл, тиймээс ч түүнийг ард түмнийхээ эрхэм зорилго гэж үздэг нэг хэсэг байхад
өнөөгийн амьдралын учир утгыг ойлгохоо больсон, амьдралдаа, гуньж гутарсан хүмүүс
нийгэмд олонхи боллоо. Харамсалтай нь тэдний ихэнх нь манай ахмад үеийнхэн байдаг.
“Социализмд ч бас сайхан байсан шүү…” гэх сэтгэл хоргодсон яриаг өнөөдөр захын хүнээс
сонсч мэднэ. Гэхдээ “социализм руугаа эргээд оръё” гэж хэн ч уриалахгүй, харин дараачийн
бас тийм халамжийн нийгмийг битүүхэн хүсч, түүнийгээ чухам тэр л үед засаг төрийг барьж
байсан МАХН-аас тусч мэднэ хэмээн битүүхэн горьдоно. Ийм горьдлого энэ намыг дахин
хүчтэй болгож, энэ нам нийгмийн сэтгэлзүйг жам ёсны хөгжлийн зам руу бус зөвхөн нам
руугаа хөтөлсөөр, эцсийн дүнд хэдхэн хүний эрх ашигт бүхнийг чиглүүлж чадаж байна.
Ардчилал эрх чөлөөг гадаад, дотоодод чөлөөтэй аялах, ойр зуурын бизнес хийх зэрэг ахуйн
хэмжээнд ойлгохоос засаглалын хэмжээнд, хувь хүний бодьгаль чанар, эрх чөлөөний
төвшинд хүртэл нь жирийн иргэд тэр бүр амархан ойлгочихдоггүй бололтой. Энэ нь “хүний
эрх”, “эрх чөлөө”, “ардчилал” гэсэн нэр томъёоллууд анхандаа хийсвэр шинж төрхтэй
байдагтай ч холбоотой биз. Тэгээд ч шинэ нийгмийн тулгын чулуу болох эдгээр ойлголтыг
нийгэмд төлөвшүүлэхэд хүрэлцэх эдийн засгийн аятай орчинг манай удаа дараагийн төр,
засгийнхан бүрдүүлж чадсангүй. Түүхэн боломжийг ашиглаж улс орноо хөгжүүлэхэд
шийдэмгий үүрэг гүйцэтгэж чадаагүй эрх мэдэлтэнгүүд өнөөдөр хэдий анзаарагдахгүй байгаа ч хойч үеийнхэн тэдэнд харамсах болно. Ард түмэндээ зах зээлийн харилцааны ид
шидийг ойлгуулж чадсанаараа л Дэн Сяопины гавъяа үнэлэгддэг юм билээ. Хятадууд
социализм дотор капитализмийг байгуулж байна. “Бид социализмийг бүр мөсөн орхилоо” гэж
хэлэх аятайхан боломжийг тэд одоо харж байгаа. Бид өөрсдийгөө социализмийг
устгачихаад капитализм руу орсон гэж үзэж байсан нь эндүүрэл бөгөөд тэр социалист
сэтгэлзүй 15 жилийн турш биднээс огт салаагүй юм. Шилжилтийн үе манайд дууссан гэж
яригдаад байгаа, үнэндээ бол яагаа ч үгүй байна.
Хоосон зэлмүүн нийгэмд түших тулах төргүй, ганцаардал, айдас хүйдсийг амсч буй хүмүүст
эрх чөлөө, ардчиллын тухай ойлголт сонин биш бөгөөд бор хоногийг идэх, зүйх юмтай
өнгөрүүлэхээс амин чухал асуудал үгүй. Нөгөөтэйгүүр хүмүүс төр засгийн дампуу бодлогын
харгайгаар зах зээлийн бохир өрсөлдөөнд өртөж цөхөрлөө. Ирээдүй бүрхэг боллоо. Ийнхүү
ардчилсан нийгмийн үнэт зүйлс хий хоосон тунхаг болж хоцроод түүний жинхэнэ үнэ цэнийг
нийгэм бүхэлдээ ухаарч амжаагүй байтал нэр хүнд нь унаж орхилоо.
Эрх чөлөө гарт баригдаж, нүдэнд харагдаггүй болохоор хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө
ойлгодог. Хоосон орон зайд бий болчихдоггүй эрх чөлөөг бодитой биетэй болгож өгдөг зүйл
нь өмч юм. Дундад зууныг хүртэл өмчийн тухай ойлголт нь удам угсаа дамжсан залгамж
чанартай байсан бол түүнээс хойш өмч гэдэг нь тухайн хүний хөдөлмөрийн үр шим,
зарцуулсан цаг хугацаа, хүч авъяасын төлөөсөнд ирж байгаа зүйл болж утга учир нь
үндсээрээ өргөжин хөгжжээ. Жирийн хүмүүсийн дундаас өмчтэй болох түүхэн бололцоо, үйл
явц нь урт удаан хугацааны тэмцэл байсан нь ойлгомжтой. Удам угсаа дамжсан өв хөрөнгө,
албан тушаал, язгууртны нийгмийн харилцааны хэв маяг өөрчлөгдөж чөлөөт зах зээлийн
харилцааны ачаар нийгмийн гарал үүсэл өөр хүмүүс ч өмчийн эзэд болж чадсан. Манайд бол
тэдгээр хүмүүс нь ганзагачид гэж бидний нэрлэж заншсан хамгийн түрүүнд зах зээлийн
харилцаанд орсон хүмүүс юм. Бяр тэнхээ амтагдсан хувийн өмчийн шинэ эзэд хуучны
язгууртан хэсгийнхэнтэй эн зэрэгцэхийн хэрээр дан ганц хөрөнгө, мөнгө эрсдэлтэй гэдгийг
бас ойлгон улстөрийн эрх мэдлийн төлөө идэвхийлэн тэмцэж эхлэв. Энэ нь манай олонх
бизнес эрхлэгчид одоо улстөрийн алба хашиж яваагаар тайлбарлагдана.
Ер нь бол социализм нь феодализмын боловсронгуй хэлбэр бөгөөд бид халамжийн энэ
харилцааг үргэлжлүүлэн феодалын нийгмийн арай боловсронгуй хэлбэрт далаад жил болсон
гэж үзүүштэй. Дундад зууны үеийн Европт болсон нийгмийн үйл явц /феодализмаас
капиталист зах зээлийн харилцаанд шилжсэн үе/ одоо манай нийгмийн сэтгэлзүйд
давтагдаж, “Социализм бол төрийн өмчтэй феодализм мөн” гэдгийг амьдрал дээр нотолж
байна.
МАХН-ын ахмадууд намынхаа шинэ үзэл баримтлал гэгдэх социал демократ үзэл санааны
талаар үнэндээ юу ч мэдэхгүй. “Нам минь засаг мөн” гэж ойлгодог, дассан сурсан зан ч гэх
үү, хүнлэг сайхан сэтгэл гэх үү ямар ч байсан тэд сонгуулийг ялалтад хүргэдэг гол хүч
болсоор байна. МАХН-аас өөр нам төр барьж байх үед тэд мэр сэр жагсана, цалин тэтгэврээ
ярина. Яг үнэндээ тэдний эрх ашигт нийцэх зүйлсийг аль ч засгийн газар нөгөөгөөсөө
илүүтэй хийгээгүй байхад шүү дээ. Энд нэг сонин жишээ татья. МАХН-ын нэрийг шинэчлэх
тухай халуун яриа болжээ. “МАХН” гэдэг нэрийн хувьд ганц хяслантай зүйл бол өндөр
хөгжилтэй орнуудын зүгээс энэ намыг хуучин коммунист нам гэж үздэг. Тиймээс юм үзэж нүд
тайлсан намын нөхдүүдэд энэ нэр бол сэтгэл эмзэглүүлсэн зүйл яах аргагүй мөн. Харин нам
нэрээ солибол, “МАХН” гэсэн нэрийг ойрын 25 жил хэн ч хэрэглэх эрх хэнд ч байхгүй тухай чухалчлан ярилцсан гэдэг. Цаад санаа нь хөгшчүүлийн саналыг бусдад алдахгүйгээр ашиглах
сүүлчийн боломжийг баталгаажуулж байгаа хэрэг. Энэ яриа хэдэн жилийн өмнө “намайг
оролцуулаад надаас ахимаг насныхан үхэж дууссаны эцэст нийгэм цэвэршинэ” гэж Баабарын
хэлснийг өөрийн эрхгүй санагдуулна. Хэлснийхээ төлөө Баабар ихээхэн адлуулсан. Харин
түүнээс хамаагүй дор хэлүүлж байгаадаа ахмадууд намдаа юу ч бодсонгүй, гомдол санал ч
илэрхийлсэнгүй. Угтаа бол “МАХН” гэдэг хуучин нэрийг хэвээр нь үлдээж, харин социал
демократ үзэлтэй хэсэг нь үзэл баримтлалдаа үнэнчээр тэднээс салж нам байгуулбал өнөө
цагийн хамгийн шударга явдал болж мэднэ. Үзэл баримтлалын одоо байгаа ойлгомжгүй
нөхцөл байдал аль ч намын гишүүдийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэхгүй байгаа учраас
цаг хугацаа өнгөрөх тусам зөрчил тэмцэл улам бүр хурцдах нь дамжиггүй.
МАХН-д болон эдүгээ түүний халаасанд ород байгаа Ардчилсан намынханд ард иргэдийн
итгэл алдарч энд тэндгүй жагсч цуглах боллоо. Үзэл баримтлалын ямар ч зөрөөг огоорон
нийлцгээсэн, улстөрийн томилгоо, нам дамжсан найз нөхөд, бизнесийн холбоосоор нэг
нэгийгээ барьцаалсан зөрчил тэмцэл өнөөгийн манай “төрийн түшээд” гэгдэх хүмүүсийн
нийтлэг дүр зураг болж байна. Мэдээжийн хэрэг өөрийн үзэл бодолдоо үнэнч ноён нуруутай,
цөөн ч гэсэн хүмүүс байгаа үгүсгэхгүй. Гэхдээ л өнөөгийн үзэл баримтлалгүй намууд нь
зөвхөн сонгуулиас сонгуулийн хороонд өнөөх л халамжийн бодлогоо яриад, бас бариад
төрийн толгойд хэдэн жил явчих бололцоо байсаар байна. Ийм бодлого цаашид ч нэлээд
хэдэн жил үргэлжлэх төлөвтэй байна.
Харамсалтай нь төрөөс байнга явуулж байгаа хуваарилах, тэгштгэх, төрөөр хүч түрэмгийлэх
социалист сэтгэлгээ нь шинэ нийгэмд итгэж, түүний зах зээлийн харилцааны зарчмаар аж
амьдралаа авч явах хүсэлтэй ард иргэдийг байнга мохоож байна.

Thursday, February 18, 2010

Мэдээлэл

МУИС-н сэтгэл зүйчид анх Сэтгэлийн Толь төвийг нээж байсан. 2004, 2006 он Монголийн Сэтгэл Судлалийн хөгжилийн маш том үе байсан гэж хэлж болно.
МУИС-н Эдийн засгийн сургуулийн замын урд "Сэтгэлийн толь" сэтгэл зүйн төв.


Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ гэж юу вэ?

Аливаа өвчнийг илааршуулах, түүнийг даван туулахад тухайн өвчтөний сэтгэл зүйн байдал их нөлөөтэй байдаг бөгөөд хөгжингүй орнуудад эмнэлэгийн тусламж үйлчилгээнээс гадна тэдний нийгэм, сэтгэл зүйн байдалд онцгой анхаарал тавьдаг байна.
Хавдрын эмчилгээний амжилтын нэг чухал хүчин зүйл нь одоогоор манай улсад хөгжиж буй өвчтөнүүдэд чиглэгдсэн нийгэм-сэтгэл зүйн тусламж үйлчилгээ бөгөөд өвчтөнүүдийн сэтгэл санааны хямрал багатай байдал нь тэдний дархлааны системд нөлөөлж, өвчний дахилтыг багасгаж, амьдрах хугацааг уртасгадаг нь судалгаагаар нэгэнт батлагджээ.

Сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд:
*Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө
*Бүлгийн сэтгэл засал
*Тайвшруулах сэтгэл засал
- дээрхи 2 маань Монгол улсийн хэмжээнд төдийлөн хөгжөөгүй. МУИС-н хувьд Монголд Сэтгэл Засалч бүр огт байдаггүй гэж үздэг...
* Сэтгэл зүйн сургалт
*Дэмжих бүлгийн уулзалт зэрэг орно.



1. "Дотоод ертөнц" сэтгэл зүйн blog
e-mail: d.ertunts@yahoo.com мөн http://dotoodertunts.blog.gogo.mn гэсэн хаягуудаар холбоо барьж болно.



2. "Монгол өрх" сэтгэл заслын холбоо.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12-р хороо, Хасбаатарын гудамж, 6-р бичил хороолол "MASS" хуучнаар сайхан төв 103 тоот.
Утас: (+976) 70-145-145; 9666-7583; 9989-5745; 99007377
Факс: 976-11-70145145
Цахим хуудас: http://www.mupa.mn
Цахим хаяг: mongolurkh@mupa.mn



3. "Мөрөөдөл - Сэтгэлийн диваажин" сэтгэл зүйн төв
Хаяг: Хаяг нь циркийн зүүн талд Д.Нацагдоржийн номын сангийн байранд байдаг.
Утас: 96002049 - Батжаргал гэж хүн байгаа.
e-mail: sg_bachka@yahoo.com - за байз, майлийг нь яг сайн санахгүй байнаа. Буруу ч байж магадгүй шүү... Уучлаарай хө



4. "Нандин ертөнц" сэтгэл зүйн төв
Хаяг: Баянзүрх дүүрэг 1-р хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яамны чанх хойно
Утас: 91155091, 96018999, 99771848, 99162122
цахим хуудас: http://nandinertunts.bblog.mn



5. "Саруул Гэрэлт Ирээдүй" сэтгэл зүйн төв (Германд бэлтгэгдсэн сэтгэл зүйч нар)
Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, 69-р байр (Баруун 4 замын баруун урагш \"Grand Plaza\"-гийн угш замын урд талд)
Утас: 50057015, 98647015,9821-7033,9821-7034
Цахим хуудас: http://thelightfurure.blogspot.com

Саруул Гэрэлт Ирээдүй Төв
Сэтгэлзүй ба нөлөөлөл цуврал сургалт

1.Бизнесийн сэтгэлзүй
-харилцагчидын сэтгэлзүйн талаарх ойлголт
-гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд хэрхэн хандах
2. Хэрэглэгчийн сэтгэлзүй
-үйлчлүүлэгчийн хүсэл
-үйлчилгээний сэтгэл ханамж
3.Сайн эцэг эх байх
-эцэг эхийн эрх үүрэг
-хүүхдийн хүсэл мөрөөдөл
-үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх
4.Амьдралаас таашаал авах
-амьдралын утга учир
-таашаал гэж юу болох яаж авах арга
5.Гэр бүлийн аз жаргал
-гэр бүлийн орчин гэж юуг хэлэх
-ямар үед гэр бүлд урт удаан аз жаргал бий болдог
6.Охид эмэгтэйчүүдэд зориулсан сургалт
-сайн охин, сайхан эмэгтэй хүний талаарх ойлголт
-охид эмэгтэйчүүдийн гол гаргадаг алдаа болон яаж залруулах арга
-эрчүүдийн тухай юуг сайн мэдэх хэрэгтэй
-яагаад эрчүүд хуурдаг вэ?
-эрчүүд хуурсан үед эмэгтэйчүүдийн гол гаргадаг алдаа
-аз жаргал гэж юу вэ?
7.Яаж хайр сэтгэлээ олох вэ?
-хайр гэж юу вэ?
-хайраа хүлээж суух уу? Харин өөрөө бий болгох уу?
-хариу үгүй хайр болон азгүй хайр
-аз жаргалтай хайр
8.Яаж өөртөө болон эрчүүдэд хандах вэ?
- яаж өөртөө таалагдах вэ?
-эрчүүд ямар эмэгтэйг илүүд хүндэлдэг бол?
-өөртөө итгэлтэй байхад суралцана
-үзэсгэлэнтэй байхад суралцана
-эмэгтэй хүний мөн чанарт суралцана
9.Би хамгийн дур булаам сайхан бүсгүй
-эмэгтэй хүний гоо сайхны нууц
-сайхан эмэгтэй болоход маш амархан нууцууд
-итгэл үнэмшил
-энэ бидэнд болон бусдад яаж нөлөөлдөг вэ?
-айдас тэр юун дээр үндэслэгддэг вэ?
-өдөр тутмын энгийн зүйлсээс таашаал авах
10.Эмэгтэй хүний сексийн онцлог
-сексийн домог зүйн үнэн
-бие махбодийн сексийн ханамж гэж юу болох
-өөрт бэлэн амьдралдаа эхийн үүрэг гүйцэтгэх
-хийсвэрлэх ертөнц” эмэгтэй хүний бэлгийн хийсвэрлэх, мөрөөдөхийн хөгжил
11.Яаж өөртөө бусдыг дурлуулах вэ?
-хэрэв таныг сонирхдоггүй бол яах вэ?
-эрчүүд юуг илүү хүсдэг вэ?
-эмэгтэйчүүд юуг илүү хүсдэг вэ?
-хэрэв чи өөрийгөө сайхан гэж боддоггүй бол юугаар болон яаж татах вэ?
12.Архинаас яаж хурдан гарах вэ?
-архи гэж юу болох
-яагаад архинаас гарах хэцүү байдаг
-архинаас гарах хамгийн шилдэг аргууд
13.Тамхинаас яаж хурдан гарах вэ?
-тамхи гэж юу болох
-тамхинаас гарахад яагаад хэцүү байдаг вэ?
-тамхинаас гарах шилдэг арга

Цагийн хуваарь:
Даваа-баасан 09ц-20ц
Бямба 09ц-14ц
Ням амарна

Төвийн үйлчилгээний төрөл:
-хувь хүний ганцаарчилсан зөвөлгөө
-Төвийн сургалт
-Албан байгууллага аж ахуйн нэгжийн захиалгаар сургалт явуулна.



6. "Сэтгэлийн толь" сэтгэл зүйн төв
Хаяг: МУИС-н Эдийн засгийн сургуулийн замын урд "Сэтгэлийн толь" сэтгэл зүйн төв (Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэсний гудамж-18А,)
Гар утас: 99076165, 88181800
Утас: 976-11-331175
Факс: 976-11-331175
Цахим хуудас: http://setgeliintoli.blog.banjig.net
http://www.setgel.mn/
http://uugantsetseg.blog.banjig.net/
И-мэйл: setgeliin_toli@yahoo.com

Image



7."Увидаст сар" сэтгэл зүйн төв
Хаяг: Улаанбаатар хот, Жуулчины гудамж, Дельта төв 301 тоот
Утас: 70111191
Цахим хаяг: uvidastsar@yahoo.com



8. "Хайрын хэл" сэтгэл зүйн төв
Хаяг: Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Сансарын Петровис шатахуун түгээгүүрийн буудал, Гэр бүлийн Радио FM104.5 байрны 3 давхарт
Утас: 70151300
Факс: 976-11-70151300
Цахим хаяг: lovelanguage@ymail.com



9. Хавдар судлалын үндэсний төв, Зөвлөх поликлиник, Ñэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинет2-р давхар Хөнгөвчлөх эмчилгээний тасаг
Цахим хаяг: azzaya@cancer-center.gov.mn mon эндээс харж болно

Цагийн хуваарь
/Даваа-Баасан/
09:00-13:00 Амбулаториор үйлчлүүлэгчдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх
13:00-15:00 Тасгуудын хэвтэн эмчлүүлэгчдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх
15:00-17:00 Сэтгэлзүйн тусламж үйлчилгээ


Энийг бас сонирхоорой


Мөн манай сургуулийн багш нараас ганцаарчилсан зөвөлгөө авч болно шүү. Утас: 99915323 - Нина, 99791097 - Ууганцэцэг, 99047024 - Нямаа

“Сэтгэлийн толь” сэтгэлзүйн төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэнд:

-Монголд сэтгэл зүйн салбар ямар түвшинд байна вэ? Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар олон байдаг уу?

-Мэдээж манай орны хувьд сэтгэл судлал харьцангуй залуу салбар. Тиймээс ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гурав, дөрөвхөн газар байдаг. Гэхдээ тэдний ихэнх нь мэргэжлийн бус. Голдуу эмч нар сэтгэл зүйн салбарыг сонирхож, зөвлөгөө өгөхөөр төв байгуулсан байдаг л даа. Уг нь сэтгэл судлал гэдэг бие даасан шинжлэх ухаан. Тэр дундаа сэтгэл зүйн зөвлөгөө нь оношлогоо, эмчилгээ хийх, үр дүнгээ гаргаж, тухайн хүнтэй хэрхэн харилцах зэрэг тусгай арга зүйтэй учраас сонирхсон хүн бүрийн хийгээд байхаар ажил биш. Манай төвийн хувьд мэргэжлийн оношлогоо, эмчилгээ хийж, зөвлөгөө өгдөг цорын ганц байгууллага гэж хэлж болно.

Саяхны нэг сонинд “Олны танил хүмүүс биечлэн ирж, сэтгэл зүйн зөвлөгөө авахаасаа санаа нь зовдог. Тиймээс ч бид тэдэнтэй зоогийн газар, кафед уулзаж, зөвлөгөө өгдөг” гэсэн ярилцлага нийтлэгдсэн байсан. Гэтэл сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүйд ямар орчинд зөвлөгөө өгөхийг хүртэл тусгасан байдаг шүү дээ. Үүнээс өөр орчинд сэтгэл зүйн зөвлөгөөг өгдөггүй.

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэвтрийн дэглэмтэй өвчтөнд эмнэлгийн өрөөнд зөвлөгөө өгөхийг зөвшөөрдөг. Манайх гэхэд л гэрэлтүүлэг, өрөөний дотоод засал гээд бүх зүйлээ зөвлөгөө өгөхөд зориулан тохижуулсан. Сэтгэл зүйн зөвлөгөөг найз нөхөдтэйгөө хууч хөөрөх, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах зэргээс ялгаж ойлгох хэрэгтэй. Кафед зөвлөгөө өгнө гэдэг тухайн хүн ёс зүйгүй, гол нь мэргэжлийн бус гэдгээ л харуулж байна гэсэн үг.

-“Сэтгэцийн өөрчлөлттэй хүн л сэтгэл зүйчид ханддаг” гэх ойлголт байсаар л байна. Үнэн хэрэгтээ танайд ихэвчлэн ямар хүмүүс ханддаг вэ?

-Хөгжиж буй салбар учраас тийм өрөөсгөл ойлголт 90-ээд оны дунд үе хүртэл байсаар л байсан. Харин одоо бол хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөөний тухай тодорхой ойлголттой болчихож. Одоо манай төвд гурваас наян насны нийгмийн бүхий л анги давхаргынхан хандаж байна. Эндээс харахад асуудлыг би өөрөө шийдэж чадахгүй бол хэн нэгний тусламжийг авах ёстой, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй юм байна гэдгийг хүмүүс ойлгодог болжээ. Тэр ч утгаараа үйлчлүүлэгчдийн маань тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Байнгын үйлчлүүлэгчид ч цөөнгүй болсон. Түүнээс гадна бид үйл ажиллагаагаа бүхий л хүрээнийхэнд хүргэхийн тулд сар бүрийн эхний долоо хоногийн баасан гаригт үнэгүй оношлогоо, зөвлөгөө өгдөг.

-Найз нөхөдгүй ганцаардсан хүмүүс сэтгэл зүйчдэд ханддаг гэдэг үнэн үү?
-Үгүй ээ. Мэргэжлийн зөвлөгөөг найз нөхөдтэйгөө зовлон жаргалаа хуваалцахтай зүйрлэж болохгүй. Барууны орнуудад сэтгэл зүйн ойлголт аль хэдийнэ төлөвшчихсөн байдаг учраас өсвөр насныхан нь асуудал тулгарвал шууд л сэтгэл зүйчдэд ханддаг. Харин манайд хорь гарсан залуусыг эцэг, эх нь дагуулж авчирдаг. Мэдээж үүнд үндэстний онцлог, гэр бүлийн хэв маяг гээд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Гэхдээ хамгийн гол нь энэ талын ойлголтыг нийгэмд өгөх нь чухал байгаа юм.

-Тэгвэл сэтгэл зүйчид хандах шаардлагатай болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
-Тийм шалгуур байхгүй л дээ. Хэрэв та тулгарсан асуудлаа хэн нэгний тусламжгүйгээр өөрөө шийдэх чадвартай бол заавал сэтгэл зүйчдэд хандах шаардлагагүй. Гэхдээ хүний амьдралд эргэлзэж тээнэгэлзэх, арга мухардах, шийдэлд хүрч чадахгүй гацах үе бишгүй л тохиолддог. Хамгийн гол нь бэрхшээл тулгарсан үед цаг алдалгүй сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Жишээлбэл, эцэг эхчүүд хүүхдээ компьютер тоглоомонд хэт донтсон үед нь л ирдэг. Уг нь донтох эхний шинж тэмдгүүд илрэх үед нь авчирах хэрэгтэй байдаг юм. Өвчнийг эрт үед нь оношилж, эмчилбэл түргэн эдгэдэг. Түүний л адил.

Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авдаг. Итгэл алдрах, эсвэл яаж гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан болгох вэ, яаж нөхрөө муу зуршлаас нь салгах вэ, яаж гэр бүлийнхээ хүнтэй харилцах вэ, яаж амьдралыг сайхан болгох вэ зэрэг асуудлаар ихэвчлэн эмэгтэйчүүд бидэнд ханддаг. Харин эрчүүд бухимдлаа хуримтлуулсаар тэсрэхэд бэлэн болохоороо л сэтгэл зүйн төвд ирдэг. Хүүхдүүдийн хувьд хамт олон, эцэг эхтэйгээ хэрхэн харилцах, яаж найз нөхөдтэй болох вэ гээд л асуудлын хувьд маш олон янз байдаг.

-Сэтгэл зүйн зөвлөгөө авах нь ямар ач холбогдолтой вэ?
-Мэргэжлийн хүнд хандсанаар хамгийн гол нь асуудлаас гарах гарцыг олоход тань тусална. Ингэснээр өөрийгөө нээх, нээлттэй болох зэрэг үр дүн ажиглагддаг. Байгууллагад сургалт явуулахад хамт олны уур амьсгал өөрчлөгдөж, илүү эвсэг, нэгдмэл болдог. Түүнийгээ дагаад ажлын бүтээмж ч нэмэгдэнэ.

-Сэтгэл зүйн оношлогооны тухай тодруулаач...

-Эмчилгээ хийхийн тулд заавал оношлогоо шаардлагатай. Бие хүний асуудал нь юунд байгаа, тухайн хүн айдастай байна уу, бусадтай харилцахад ямар бэрхшээл тулгарч байна, бага насанд нь асуудал байсан эсэх, амьдралд хандах хандлага нь ямар вэ зэргийг оношлогоогоор тогтоодог. Ингэхдээ зураг зуруулах, эсвэл зурсан зурганд тайлбар хийлгээд, түүнд нь анализ хийх зэрэг аргууд бий. Гэхдээ тухайн хүнийг хүсээгүй үед нь оношлох ёсгүй зэрэг ёсзүйн хэм хэмжээ ч байдаг.

-Өвчний эдгэрэлтэд сэтгэл зүйн эмчилгээ нөлөөлдөг гэсэн. Монголчууд “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг” ч гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
–Барууны орнуудад бараг бүх сувилагч сэтгэл зүйн зөвлөгөө өгөх талаар мэргэшсэн байдаг. Манай орны хувьд Хавдар судлалын төв, Халдвартын эмнэлэгт сэтгэл зүйчид ажилладаг. Эмчилгээний үр дүн, эдгэрэлтэд нөлөөлөх, өвчний зовиураа даван туулах зэрэгт сэтгэл зүйн зөвлөгөө зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Тиймээс эмнэлэгт байх ёстой хүний нэг бол яах аргагүй мэргэжлийн сэтгэл зүйч. Урам зоригтой, эдгэнэ гэсэн итгэлийг бид төрүүлдэг.

-Сэтгэл зүйн зөвлөгөө хэр удаан үргэлжилдэг вэ?
-Тухайн хүнээс шалтгаална. Гэхдээ нэг удаад хүүхдэд 45 минут, гэр бүлийн асуудлаар хосоороо ирвэл 90 минут, бие хүнд 60 минутаас хэтрүүлэлгүй зөвлөгөө өгдөг. Энэ нь анхаарал төвлөрөлттэй холбоотой шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон жишиг хугацаа байгаа юм.




Монголд Сэтгэл Зүйчээр мэргэжилтэн бэлддэг 7н сургууль байдаг:
МУИС
МУБИС
Энх-Орчлон ДС
Боловсрол ДС
НУДС
Хилийн Цэрэг
Батлан Хамгаалах

Мөн тун удахгүй Монголийн сэтгэл зүйч оюутний холбоо байгуулагдахаар ажиллаж байгаа бөгөөд дээрхи 7н сургуулийн төлөөллөөс бүрдсэн баг ажиллаж байгаа билээ. Энэ тал дээр хамтарч ажиллах, туслаж дэмжих сонирхолтой хувь хүн, албан байгууллагууд холбоо барихийг хусье. Утас: 99261544, tulgaa_sh7@yahoo.com

Стресст орсон дотны хүндээ хэрхэн туслах вэ?


“Хайртай хүн чинь стресст орсон үед, хэзээ ч түүнээсээ холдож болохгүй” гэж сэтгэл судлаач Сара Нейш ярьж байна.

Түүнийг яриулах гэж бүү шахаж шаард

Хайртай хүн тань дуугаа хураасан бол энэ нь байдлыг үл тоомсорлож байна гэсэн үг биш юм. “Зарим хүмүүс болж буй үйл явдлыг тунгааж, чухам юм болоод байгааг ойлгохын тулд ганцаар үлдэж, улмаар дуугуй байдалд ордог” хэмээн “Төгс төгөлдөр нөхөрлөл” номын зохиолч Энни Лайонет хэлсэн байдаг. Магадгүй бүх зүйл харагдаж байгаагаасаа тэс ондоо байж болох юм. Тэрээр энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй болсон ч байж болох юм.

Таныг дагах буюу дууриах

Таны ойр дотны буюу хайртай хүн чинь хүнд асуудалтай тулгарсан үед, түүнтэй хамт доош живж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Гэхдээ асуудлыг шийдвэрлэхийн оронд, зовлонг нь хуваалцаж байна гээд хамт гутранги болох нь түүнд нэмэр болохгүй хэмээн Лайонет зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, түүний гутранги байдлыг тэр дор нь учиргүй баяр хөөрөөр солих гээд хэрэггүй. Хамгийн гол нь байдлыг өөдрөгөөр дүгнэж амьдралд түүнээс ч доор зүйл тохиолдож болно гэдгийг тайлбарлаж, сэтгэлийг нь сэргээх нь чухал юм.

Түүний гомдлыг хүлээж авах

Хайртай хүний чинь стрессийн даралт эсвэл гомдол нь таны төсөөлж байснаас огт өөр маягаар илэрхийлэгдэж болно гэдгийг санаарай. Танд түүний зовлон магадгүй жижигхэн асуудал мэт санагдаж болох юм. Гэхдээ түүнд ийнхүү дэмий зүйлд сэтгэлээ зовоож байна гэдгийг нь мэдүүлэхгүй байх хэрэгтэй. Эс тэгвэл, тэрбээр танаас улам зайгаа барьж эхлэх бий. Мөн түүний сэтгэлийг зовоож байгаа зүйлсийг нь ойлгохыг хичээж, учир шалтгааныг тогтоох нь нэн чухал билээ.

Санаанд нь хүргэх

Хайртай хүнээ та хоёрын хоорондын тодорхой үүрэг даалгавраас чөлөөлж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, хэрвээ урьд өмнө нь тэрбээр таныг халамжилж, тусламж үзүүлдэг байсан бол, одоо та түүнд өөрийгөө хүчтэй эсвэл зоригтой гэдгээ харуул. Өөдрөг үзэлтэйгээр бүхнийг өөрөө хийж, гүйцэтгэж чадна гэсэн үлгэр жишээг түүндээ харуулах нь зүйтэй. Ингэснээр хайртай хүн чинь танд санаа зовохгүйгээр бага ч болтугай дарамтаас ангижирна. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийн асуудлаа тайвнаар шийдвэрлэх боломжтой болно гэсэн үг юм.

Өөдрөг хүмүүс гутранги хүмүүсээс 6,9 жилээр урт насалдаг

Өөрийнхөө мэдрэмжид хэрхэн хариу урвал үзүүлэх вэ

Ажил дээрээ хэн нэгэнтэй ам зөрөх, харилцаа муудах, хайртаасаа салах үед таны бие ханиад хүрсэн юм шиг жихүүцдэг үү. Хүн бүр л тийм гэж хариулах байх. Тийм болохоор та үүнийг тохиолдлын нэг зүйл гэж бодож байна уу. Тэгвэл шинжлэх ухаанчид бие болон сэтгэлийн харилцан холбоог нарийн судалсны эцэст энэ бол тохиолдлын зүйл биш хэмээн тогтоожээ.
Бид юу мэдэрч байна вэ, ямар байдлаар аливаа зүйлийг хүлээн авч байгаагаас шалтгаалаад бидний сайн сайхан байх эсэх хамаардаг байж болзошгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа бүтэлгүй ч юм уу зүйлд хариу урвал үзүүлэх чадвар, байдлаас таны тэрхүү ханиад бүр үгдэрч хатгалгаа болох уу, эсвэл хамрын шуухинаа болоод өнгөрөх үү гэдэг шалтгаална гэсэн үг. Тэгвэл таагүй зүйлтэй тохиолдсоны дараа учирдаг ханиад буюу тодруулбал стрессийг хэрхэн дарах вэ. Өөрийнхөө мэдрэмжид хэрхэн хариу урвал үзүүлэх вэ. Амьдралд тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн давж туулбал зохилтой вэ. Нэг үгээр хэлбэл, алхам тутам тохиолдож байдаг бэрхшээлийг хэрхэн зүрхэндээ тусгахгүй өнгөрөөж байх вэ.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэд “та өөрийнхөө эрүүл байх эсэхийг өөрөө шийдэж байдаг” гэж хэлдэг. Олон судлаачид, бидний стрессийн эсрэг үзүүлж буй хариу үйлдлээс бидний эрүүл мэнд шалтгаалж байдаг хэмээн нотолсооор ирсэн юм. Стрессээс амархан гарч чадсанаар мөнхийн биш юмаа гэхэд бусдаас хамаагүй олон жил залуугаараа явна гэдгийг тэдний зарим судалгаа нотлоод байгаа аж.
Одоо эрдэмтдийн хэлээд байгаа санааг энгийнээр тайлбарлая. Бидний тархи болоод дархлалын систем хоорондоо нягт холбогдсон байдаг аж. Бидний сэтгэл санаанд явагдаж буй нарийн урвалууд бие эрхтэн бүрт нөлөөлдөг гэсэн үг. Сингапурын эрүүл сэтгэхүйн төвийн сэтгэл зүйч эмч Степен Люгийн хэлснээр өөрдөг үзэлтэй хүн гутранги хүнээс урт удаан амьдардаг байна. Өндөр стресст орсон хүн үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад өвчинд хамгийн их нэрвэмтгий байдаг нь Степен Люгийн судалгаагаар тогтоогджээ.

Молекулын эмоци

Америкийн мэдрэлийн эмч, судлаач Кандис Перт, уур унтуу, уйтгар гуниг, хайр дурлал хүний биед олон төрлийн бодисыг үүсгэн тэр нь биед ямар нэг байдлаар нөлөөлдөгийг 1980 оны судалгаагаар тогтоосон тухай хэлсэн байдаг. Химийн бодис болох молекулууд амин хүчлийн богино гинж, өөрөөр хэлбэл пептидүүд ба түүнийг хүлээн авагчууд нь тархинд байрладаг ба түүнчлэн ходоод, биеийн булчин, бүх төрлийн булчирхай болон олон чухал том эд эрхтэнд нөлөөлж, тэдгээр нь дээрх химийн урвалуудыг хүлээн авч хариу өгөөд завгүй байдаг юм байна. Энэ талын судалгааг ганц мэдрэлийн эмч бус дархлалын мэргэжилтнүүд түүн дотор сэтгэц судлал, тархи мэдрэл судлал, дархлаа судлал, эм судлал, зан авир судлал, халдварт өвчин судлал, үе холбогч эд судлалын олон эрдэмтэд оролцон хийж байгаа аж. Тархинаас бие рүү мэдээлэл дамжих үед үүссэн бодис цусаар болон эдээр дамжин биеийн бусад эд эрхтэнд хүрч байдаг учир ийнхүү өргөн хүрээтэй судлахаас аргагүй гэнэ.

Сайн сайхныг авчрах мэдрэмж

Пенсилваны их сургуулийн эерэг сэтгэл судлалын эцэг гэгддэг олныг танил болсон эрдэмтэн Мартин Слегманы бичсэнээр эерэг мэдрэмж өнгөрсөн, одоо, ирээдүйн аль алинд нь судлагдсаар иржээ. Эерэг эмоци гэдэгт тааламжтай сайхан мэдрэмж төрөхөөс эхлээд сэтгэл ханамжтай байх, талархах сэтгэл төрөх, итгэж найдах, өөдрөх байх зэргийг оруулан үздэг байна. Энэ хүний судалгаагаар тухайн хүний эерэг эмоцтой байх эсэх нь бусдыг хэр зэрэг хайрладаг, хүнийг хэр уучилж чаддаг, ирээдүйдээ хэр зэрэг итгэлтэй, шашин шүтдэг эсэхээс маш их хамаардаг байна. Мөн энэ эрдэмтэн “Би сайн байна, бүх зүйл бүтэмжтэй сайхан байна” гэсэн мэдрэмж бол ганцхан толгой төдийгүй биеийн эрүүл мэндтэй нягт холбоотой байдаг гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Сөрөг бодлын хүч


Сөрөг бодол ч мөн оюун ухаантай төдийгүй биеийн байдалтай холбоотой нь гарцаагүй. 2004 онд “The Lancet” гэдэг сэтгүүлд Бразилийн Лондринагийн их сургуулийн судлаачдын хэвлүүлсэн өгүүлэлд архаг стресс болон сэтгэл гутрал нь дархлалын системийн гажуудал хэмээн онцолжээ. Стресс, сэтгэл гутрал нь ямар нэг төрлийн хавдрын эх үүсвэр бий болоход нөлөө үзүүлдэг төдийгүй дархлалын системийг гажуудуулдаг байж болох юм хэмээн дээрх өгүүлэлд бичжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар стресс, бухимдуулж буй зүйлүүд нь хүний “Natural killer cell” хэмээх дархлалын амин чухал эсийн үйл ажиллагааг бууруулдаг байна. Тийм болохоор дархлалын эсүүд туйлдан хавдар үүсдэг байж болох юм гэж эрдэмтэд үзжээ. Түүнээс өмнөх судалгааг хийсэн эрдэмтэд “стресс хариу үйлдэл үзүүлэхдээ санаагаар унадаг, итгэлээ амархан алддаг буюу С төрлийн сэтгэцийн ангилалд орж буй хүмүүсийн хавдрын өвчлөлийн байдал хоорондоо тун ойрхон харилцан хамааралтай байгаа нь харагдаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, С төрлийн сэтгэцийн ангилалд орж буй хүмүүс хавдарт илүү өртөмтгий нь судалгаагаар тогтоогдсон гэж ойлгож болох нь.
Сэтгэл судлаач Лю судалгааны өгүүлэлдээ, меланхолик темпераментын эмэгтэйчүүд хөхний хавдарт өртөх нь илүү байдаг гэж эртний Ромын эрдэмтэн Гален бичиж байсан тухай өгүүлсэн байдаг. Стенфордын их сургуулийн профессор Дэвид Спигл, хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлдэг төвөөр үйлчлүүлдэг өвчтөнүүд түүгээр үйлчлүүлдэггүй, холбоо харилцаагүй өвчтөнүүдийг бодвол 18 сараар удаан амьдардаг нь тогтоогдсон тухай судалгаандаа өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өвчнөө тайван хүлээн авч бусадтай нээлттэй ярилцан, дэмжлэг үзүүлэх төвөөр

үйлчлүүлэн адил өвчтөнүүдтэйгээ холбоо харилцаатай байдаг хүмүүс өвчнөөсөө болоод стресст орсон хүмүүсээс жил хагас илүү насалж байгаа хэрэг.
Зүрхний эмч нар сэтгэцийн А төрлийн буюу тэсвэр тэвчээр муутай, төвийг сахисан хүмүүс зүрхний шигдээс болох нь олонтаа байдаг гэж дүгнэжээ. Өөртөө байгаадаа сэтгэл ханамжгүй байдаг хүмүүс эрт нас бардаг нь ажиглагдсан гэж эрдэмтэд өгүүлж байна. “Хувийн зан чанар болон нийгмийн сэтгэл зүй” нэртэй сэтгүүлд баяр баясгалантай хүмүүс баяр баясгалангүй хүмүүсээс 6,9 жилээр урт амьдардаг тухай ч бичсэн байна. 2006 онд клиникийн сэтгэл судлаач Антоний Тон, ерөнхий эмч Ламберт Чан нар Хонконгийн эмч нарын сэтгүүлд бичихдээ, “Харвардын эрэгтэй оюутнуудын дунд хийсэн судалгаагаар сэтгэл гутрамтгай хүмүүсийн өвчлөл өөдрөг хүмүүсийг бодвол нас баралтаар дуусах тохиолдол өндөр байдаг нь тогтоодсон” хэмээн өгүүлсэн байна. Энэ бүхний эцэст, уруу дорой зан чанартай хүмүүсийн дархлал байнга буурч, өвчин рүү хөтөлж байдаг юм шүү гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг.

Бие болоод тархины хими


Австралийн Технологийн их сургуулийн

Роял Мелбурн институт дэх Цогц анагаах ухааны сургуулийн профессор Марк Кохен, “Сэтгэц мэдрэл дархлал судлал бол биеийн цогц хими юм. Хүний бие үүний үр дүн юм” гэжээ. Хүмүүс сөрөг урвал буюу стресст орох үед цусны даралт ихсэж, цусан дахь тавган эсүүд илүү наалдамхай болон, цусны цагаан эсүүд шилжин нүүдэллэж, Кортизол дааврын түвшин ө

ндөрсдөг гэж тэрбээр хэлжээ. Тэгвэл баяр баясгалантай зүйл тохиолдох юм уу, хайр дурлалтай учрах, дасгал хөдөлгөөн хийх юм уу инээвэл хүнээс ялгарах химийн бодисууд дархлалын системийг өдөөж, сайхан мэдрэмж төрүүлж байдаг тухай тэрбээр нэмж өгүүлжээ. Ингэхээр та баяр баясгалантай байх, эсэхээ өөрөө шийдэж чадна гэсэн үг. UPTOWN сэтгүүлээс...

Хөгжиж байгаа нийгэм дэх хөгжөөгүй сэтгэл зүй

1990-ээд оноос хойш манай орчлон ертөнцөд олон зүйл байр сууринаасаа хөдөлж нийтлэг нэг хэв шинж рүү орсон нь эдүгээ яриад байгаа зах зээлийн харилцаат хүмүүнлэг ардчилсан тогтолцоо юм. Иймээс өнөө үед манай нийгмийн харилцааны бүхий л тал зүйлийг хамаарсан эрс өөрчлөлтүүд гаднаас хүч түрэн орж ирж байгаа даяарчилалын давалгаа, дэлхийн нэгдсэн зах зээлийн гүнзгийрэлт нь нийгмийн бүх салбарт өөрийн нөлөөгөө үзүүлж байгаа.

Өнөөдөр бид үндэсний үйлдвэрлэлээ техник технологи хоцрогдсон гэж үзээд түүхий эдийг нь хил давуулан гаргаж элгээр нь хэвтүүлчихээд эргээд сэргээнэ гэж ярьсаар байгаа ч эдийн засаг маань ганзгын наймаанд тулгуурласан хэвээр л байна. Ганзагын наймаагаар дэлхий дээр хөгжсөн ганц ч орон байхгүй.Үндэсний язгуур эрх ашгийн жинхэнэ тулгуур хөдөлгөгч хүч нь эдийн засгийн хөгжил мөн.Нэгэн цаг үед бусдыг чичрүүлэн нүднийхээ харцаар хөдөлгөж явсан Монголын ард түмэн өнөөдөр бусдыг царайчлан гуйлга гуйх нь холгүй тэрбум тэрбумаар нь зээл авч байгаа мөртлөө улс эх орон хөгжиж ард түмний аж амьдрал дээшилсэн зүйлгүй бахь байдгаараа эргэлдээд байна.

Эдийн засгийн хямрал, мөнгөний ханш уналт улс орныг, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаад нөлөөлж байна. Тиймээс манай өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл эдийн засгийн байдлын хувьд эх орондоо хүн шиг амьдрах боломж хязгаарлагдмал гэж боддог нийгмийн давхарга бий болжээ. Эдгээр хүмүүс одоо айдас хүйдэс горьдлого, итгэлийн аль алийг нь дагуулан алс холыг зорьж байна. Гадны оронд очиж чадвал баян чинээлэг амьдрана гэдэг бодол байж болох ч өнөөгийн нийгмийн сэтгэл зүйд бий болсон мөнгөний энэ шунал нь Монгол угсаатныг глобалчилалын хөлд дарагдуулж болзошгүй. Цаг уурын бэрхшээл гачаал дутагдлын эрхээр харийн нутагт цагаачлах явдал дэлхийн аль ч улсад тохиолдоно. Гэвч эдгээр гадаадад гарч амьдарлаа сайжруулахаар явсан иргэдийн маань ихэнх нь нутаг руугаа буцах маш дургүй түүгээр ч барахгүй Монгол орноо муучилж үглэх хүмүүс ч тааралддаг болсон байна. Тэдний гоморхолыг эх орондоо биш төр засгийн байгууллага удирдлагуудад гомдол бухимдлаа тайлж буй хэмээн ойлговол зохилтой.

Бидэнд бахархах юм зөндөө бий. Бид одоо өөрсдөө Монгол орноо ядуу буурайгаар нь цоллохоо больё. Өнөөдөр бид үндэсний нийт бүтээгдэхүүний хүн ам тутамд оногдох хэмжээгээр дэлхийн орнуудын дунд сүүл барьдаг нь үнэн. Өрнөдийн хөгжилтэй орнуудын түвшинтэй зэрэгцүүлбэл манай орон мэдээж баян чинээлэг улс биш. Миний бодлоор бол, манай улсын өрх бүрийн орлого, зарлагыг бүрэн тооцох гайхамшигтай хэмжүүр одоохондоо бий болоогүй байна. Манай Монгол өрхийн мал аж ахуйгаас олох орлого нь өрхийн зарлагыг засгийн газрын аль ч алба нарийн хэмжиж тооцож чадахгүй. Тийм бололцоо ч алга. Гэтэл бүх Монголчуудын амьжиргаа Мал аж ахуйтай холбоотой. Хотод алба хашиж тохилог орон сууцанд амьдардаг төрийн албан хаагчид хүртэл өвлийн идэш зуны айраг цагаагаа үнэ төлбөргүйгээр хөдөөнөөс зөөсөөр байгаа.

Манай статистикийн алба малчин өрх бүрийн далд орлого, нэргүй зардал байтугай хотын албан хаагчдын орлого зарлагыг бүрэн тооцох арга зам аргачлалыг олохгүй зөвхөн цалин тэтгэвэрээр бүх зүйлийг хэмжсээр байна. Гудамжны гутал тослогч, сонин зарагч, цэцэрлэг талбайд мэрэглэгч, олны хөлд дарагдсан их бага бууз, халуун цай худалдагч гээд жижиг бизнесээс эхлээд улс дамнан наймаа хийдэг наймаачид, гадаадын банканд мөнгөө нуусан төрөөс төрсөн тэрбумтанууд, банкны гадуур эргэж буй мөнгө, валют зэрэг нуугдмал далд орлогыг тооцоолсон хүн байсан гэж үү. Ер нь бидэнд ядуу буурай гэдэг харьцангуй ойлголт.

Орчин үеийн техник технологи суурин амьдралын соёл энэ тэрийг эс тооцвол идэх хоол өмсөх хувцас унах мориор дутаагүй хүнийг Монголчууд угаасаа ядууд тооцохүй. Сүүлийн үед гадаадын зээл тусламж хүртэх гэсэн бэлэнчлэх сэтгэлгээний үүднээс өөрсдийгөө ядуу буурай хэмээн тунхаглах явдал гарах болсон байна. Өөрийгөө голох бусдыг сохроор дууриалан бишрэх дадлаасаа салж төрийн сүлдээ дээдлэн, улс орноороо бахархаж өөрийн хүчинд итгэе.

Багшийн үйл ажиллагааны сэтгэл зүй

Багш мэргэжилтэн бол суралцагчдынхаа нас бие, оюуны хөгжлийн түвшин, түүний өөрчлөлт болон багш , суралцагч эцэг эхийн хоорондын харилцааны сэтгэл зүйн асуудлыг , мөн хичээл сургалтын үйл явцын сэтгэл зүйн үндэс , хэрэгцээ шаардлагыг судлах, тэдэнд бие даан амьдрах арга ухаан төлөвшихөд нь тусалж , дагуулан ажиллаж , үйлчилж байдаг өвөрмөц мэргэжилтэй хүн юм. Аливаа мэргэжил агуулгын хувьд гадаад дотоод хоёр талтай байдаг. Багш мэргэжилтэн дотоод тал болох ажил мэргэжилийн бүтэц , түүний үүрэгт голлон анхаараад гадаад тал болох нийгмийн хүрээний асуудалд бага анхаардаг бөгөөд энэ үүргийг биелүүлэх нөхцөл бололцоо ч төдийлөн сайн биш , өнөөгийн нийгмийн байдал , байгальд гарч байгаа өөрчлөлт нь тэдний сэтгэл санаанд нөлөөлж байдаг. Ингэхлээр өнөөгийн нийгэмд тохиолдож буй асуудлыг зөв шийдвэрлэж уян хатан ажиллахад зохицсон боловсролын шаардлага хангахуйц багш мэргэжилтэн бэлтгэх нь хөгжингүй орны хэмжээнд анхааран үзвэл зохих сэтгэл зүйн чиг хандлага юм. Мөн багш нь олон янзын хүүхэдтэй харилцаж ажилладаг учраас тэдний хувийн онцлогийг хүндэтгэн үзэх ёстой бөгөөд харилцааны ур чадвар сайн байх ёстой. Сургалт нь суралцагчдын механик ойг хөгжүүлдэг догматик, харах , сонсох , бичиж тэмдэглэх зэрэг сурах үйлд тулгуурлан сэтгэхүйн зарим үйлдлйиг гүйцэтгэж , бие даан сурах арга барилтай болох , хүртэхүй , төсөөлөл , ой тогтоолт , анхаарал, дүрслэн бодохуй , үйл явцын мэдлэгийн түвшинг тус тус тооцон ажиллах сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйн боловсрол өнөөгийн нийгэмд нэн чухал байна . Багш хүн сургалтандаа албаар хүчлэн сургах арга хэрэглэж огтхон ч болохгүй бөгөөд энэ нь суралцагчийг өөрийгөө удирдах сонирхол чадваргүй болгодог байна. Суралцагчийн хувийн өвөрмөц онцлог шинж чанар , дахин давтагдашгүй бие хүнийг нээн илрүүлэхэд хамгийн их нөлөөлж чадах хүн бол багш та юм.