| Эх сурвалж : Ном хэвлэлээс |
Энэ доромжлолд Бурхан багш ер гутарсангүй. Харин ч тэр залуугаас “Та хүнд зориулж бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нөгөө хүн чинь бэлгийг чинь авсангүй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад үүнийг хэлж өг” гэжээ.
Ийм этгээд юм асуухад нөгөө залуу ихэд гайхаж “Худалдаж авсан нь би болохоор минийх байлгүй яахав” гэхэд Бурхан багш мишээж өгүүлрүүн: “Зөвөө зөв. Таны уурлаж байгаа чинь үүнтэй агаар нэгэн. Та надад уурсахад, би доромжлууллаа гэж бодохгүй бол тэр уур чинь эргээд тань дээр л бууна. Тэгэхлээр та л эвгүй байдалд орно уу гэхээс би биш шүү дээ. Таны хийсэн муу зүйл эргэж таньд л тусах болно.” гэжээ.
Та ч гэсэн энэ түүх лүгээ адил мунхагуудын уур бухимдлыг хүлээж авалгүй хэрүүл маргаан, муу муухай бүхнийг сэтгэл зүрхэндээ нэвтрүүлэхгүйгээр ингэж амьдраарай.


.jpg)
No comments:
Post a Comment