Thursday, February 18, 2010

Багшийн үйл ажиллагааны сэтгэл зүй

Багш мэргэжилтэн бол суралцагчдынхаа нас бие, оюуны хөгжлийн түвшин, түүний өөрчлөлт болон багш , суралцагч эцэг эхийн хоорондын харилцааны сэтгэл зүйн асуудлыг , мөн хичээл сургалтын үйл явцын сэтгэл зүйн үндэс , хэрэгцээ шаардлагыг судлах, тэдэнд бие даан амьдрах арга ухаан төлөвшихөд нь тусалж , дагуулан ажиллаж , үйлчилж байдаг өвөрмөц мэргэжилтэй хүн юм. Аливаа мэргэжил агуулгын хувьд гадаад дотоод хоёр талтай байдаг. Багш мэргэжилтэн дотоод тал болох ажил мэргэжилийн бүтэц , түүний үүрэгт голлон анхаараад гадаад тал болох нийгмийн хүрээний асуудалд бага анхаардаг бөгөөд энэ үүргийг биелүүлэх нөхцөл бололцоо ч төдийлөн сайн биш , өнөөгийн нийгмийн байдал , байгальд гарч байгаа өөрчлөлт нь тэдний сэтгэл санаанд нөлөөлж байдаг. Ингэхлээр өнөөгийн нийгэмд тохиолдож буй асуудлыг зөв шийдвэрлэж уян хатан ажиллахад зохицсон боловсролын шаардлага хангахуйц багш мэргэжилтэн бэлтгэх нь хөгжингүй орны хэмжээнд анхааран үзвэл зохих сэтгэл зүйн чиг хандлага юм. Мөн багш нь олон янзын хүүхэдтэй харилцаж ажилладаг учраас тэдний хувийн онцлогийг хүндэтгэн үзэх ёстой бөгөөд харилцааны ур чадвар сайн байх ёстой. Сургалт нь суралцагчдын механик ойг хөгжүүлдэг догматик, харах , сонсох , бичиж тэмдэглэх зэрэг сурах үйлд тулгуурлан сэтгэхүйн зарим үйлдлйиг гүйцэтгэж , бие даан сурах арга барилтай болох , хүртэхүй , төсөөлөл , ой тогтоолт , анхаарал, дүрслэн бодохуй , үйл явцын мэдлэгийн түвшинг тус тус тооцон ажиллах сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйн боловсрол өнөөгийн нийгэмд нэн чухал байна . Багш хүн сургалтандаа албаар хүчлэн сургах арга хэрэглэж огтхон ч болохгүй бөгөөд энэ нь суралцагчийг өөрийгөө удирдах сонирхол чадваргүй болгодог байна. Суралцагчийн хувийн өвөрмөц онцлог шинж чанар , дахин давтагдашгүй бие хүнийг нээн илрүүлэхэд хамгийн их нөлөөлж чадах хүн бол багш та юм.

No comments: